Та бүртгүүлсэн үү?     Бүртгэлийн дугаар Нэвтрэх үг
[ pentium 4 mash hyamd zarna ] [ porter zarna ] [ математик заана ] [ dugaar zarna ] [ Бүрэн автомат угаалгын машин хямд зарна ] [ Тахин SHAQ зарнаа. ] [ Nike Air Flightposite 1 ] [ JORDAN CARMELO ANTHONY 3 Зарнаа. Шинэ. ] [ NIKE JORDAN JUMPMAN PRO Зарна. ] [ say orj irsen Toyota Progres zarna ]
Америкийн хөгшин мисс тэмцээн
2010-04-18 11:13:18

 АНУ-ын Атлантик-Сити мужийн Нью-Йорк хотод тус улсын настай эмэгтэйчүүд “Америкийн хөгшин мисс” тэмцээнд оролцохоор цуглардаг байна.

... »
Мууртай кафе
2010-02-25 02:03:42

Цагийн 1000 иен (10 ам доллар) төлөөд харсан муураа илж, таалж, хооллож, тоглож болох гэнэ

... »
“Ажил таслагчдын өдөр”
2010-02-05 09:30:52

2-р сарын эхний даваа гариг нь Их Британид “ажил таслагчдын өдөр” болдог байна. Employment Law Advisory Services компанийн судалгаагаар, 350 мянган хүн 2-р сарын 1-нд ажил таслана гэсэн тооцоог гаргажээ. Ийм байдал Их Британид жил болгон болдог байна. Өмнө нь ажиллагсад өөрийн ажил руу утасдан гэнэт өвдлөө гэдэг байсан бол одоо тэд электрон шуудангаар энэ тухайгаа мэдэгддэг болсон байна. Яагаад заавал 2-р сарын эхний даваа гаригт ийм юм болдог вэ гэвэл шинэ жилийн баярын дараах ажлын өдрүүдийн ядранги байдал болон шинэ жилийн үеээр зарлагдсан өр, Пасха баяр хүртэл дэндүү хол байгаа зэрэг нь нөлөөлдөг байна. Төрөл бүрийн мэдээгээр, хүмүүсийн 12-50 % нь энэ өдөр ажлаа тасалдаг байна. Энэ таслалт нь улсын эдийн засагт 30 сая фунт стерлингийн хохирол учруулна гэсэн тооцоо бий.

... »
ТАВАН ТОЛГОЙН ДЭД БҮТЦИЙГ УДАХГҮЙ ШИЙДНЭ
2010-02-01 07:18:26



Таван толгойн ордын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг нь ямар байдлаар зохицуулахаа шийдсэний дараа ярих юм. Харин дэд бүтэц дотроо эхэлж шийдэх ёстой гол асуудал нь төмөр зам юм.

... »
Мартагдашгүй хуримыг хаана тэмдэглэдэг вэ?
2010-01-29 03:54:27

Хуримын өдөр бол хүн болгоны мартагдашгүй, онцлог өдрийн нэг тул түүнийг санамжиндаа хадгалж үлдэх хүсэл хүн бүрт байдаг. Мөн хуримын энэхүү өдөр нь хүн болгоны зүрх сэтгэлд хоногшоосой гэж хүсдэг байна. Жишээ нь, Антарктид дахь хурим, бүр 2004 оноос энэ тивд хуримын ёслолыг бүртгэх сүм хүртэл бий болсон байна. Энд хуримаа хийсэн анхны хүмүүсээр Оросын туйлчины охин Энгелина Жулдыбина, Чилийн антарктикийн бааз дээр ажиллаж байсан чили иргэн Эдуардо Алиага нар болжээ.
Японы First Advantage гэдэг тур оператор нь Rocketplane Global-тай хамтран 2008 оноос эхлэн Space Wedding ( Сансар дахь хурим ) гэдэг үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Анхны хуримын ажиллагааг 2011 онд зохион байгуулах гэж байна.

... »
Шоколадны үйлдвэрлэл
2010-01-27 13:22:37

Шоколад үйлдвэрлэх явцыг эхнээс нь дуустал харж байна. Энэхүү жижигхэн шоколадны цех нь Бруклинд байх ба яг ийм байдлаар бүр 150 жилийн өмнө байсан байна. 10 хавтантай комплект шоколад нь 92 доллараар үнэлэгддэг байна. Харин уг шоколад гадаадад гардаггүй онцлогтой байна.

... »
Хамгийн урт үсрэлт
2010-01-24 21:23:40

АНУ-д хамгийн урт үсрэх нохойны уралдаан зохион байгуулагддаг байв. Харин одоо энэ тэмцээн нь Англид халдварлав бололтой. Нохойны эзэн бөмбөг эсвэл тоглоомыг шдэхэд нохой нь түүний хойноос үсэрдэг гэнэ. Энэ жилийн аврага – лабрадор Dash болжээ. Хамгийн урт үсрэлт - 28 фут (8,5 метр).

... »
Хэмнэлт хийх хамгийн сонин аргуудын жагсаалтыг гаргажээ
2010-01-01 09:06:53

Британы сэтгүүлчид мөнгөө хэмнэх хамгийн сонин аргуудын жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалт нь lovemoney.com сайтын хэрэглэгчдийн ирүүлсэн саналын үндэслэн гаргажээ. Энэхүү жагсаалтанд нийтийн үйлчилгээний тооцоог хэмнэх олон арга орсон байна. Жишээ нь, халаалтынхаа мөнгийг хэмнэхийн тулд олон муур тэжээж тэдэндээ наалдан дулаацах мөн цахилгааныхаа мөнгийг хэмнэх зорилгоор гэрээсээ явахдаа хаалганыхаа хонхыг унтраах хэрэгтэй гэжээ. Ус хэмнэх зорилгоор ОО-ынхоо усыг нэг удаа хэд хэдэн удаа бие зассаныхаа дараа мөн усанд цөөн орж байхыг зөвлөж байна. Мөн хүүхдүүдээ өдрийн хоолны цагаар айл руу явуулж өнгөрсөн жилийн баярын ил захидлаар дахин ил захидал хийж ашиглах хэрэгтэй гэнэ. Мөн газар унасан бүх задгай мөнгийг цуглуулах хэрэгтэй гэнэ, жишээ нь нэгэн хос хоёр 12 жилийн хугацаанд ийм маягаар 360 мянган фунт хуримтлуулсан байна. Мөн кофены оронд багваахай цэцгийн хатаасан үндэс хандлан ууж, шар айргыг өөрөө эсгэн ууж, гэртээ дарс нэрэх хэрэгтэй гэнэ.

... »
"Odaiba water illumination" гэрлэн шоу
2009-12-25 23:37:17

Токиод 12-р сарын 21-нд "Odaiba water illumination"гэдэг гайхалтай гэрлэн шоу болов. 15 метрийн өндөртэй, 40 метрийн өргөнтэй аврага дэлгэц дээр төрөл бүрийн дүрслэл хөгжмийн хэмнэлээр ус оргилуулан өнгө алгалан гардаг байна. Энэ шоу 2010 оны 1-р сарын 11 хүртэл үргэлжилнэ гэнэ.

... »
Бэлгэвчэн Санта Клаус
2009-12-08 11:39:55

“Байцаа ба Бэлгэвч” гэдэг тай рестораны эзэд аюулгүй сексийг сайн хоолтой дүйцүүлэн сурталчилдаг байна. Зул сарын баярыг тохиолдуулан тэд Санта Клаусыг бодит хэмжээгээр нь бэлгэвчээр хийжээ. Хоолоо захиалаад үнэгүйгээр хажуугийн эмнэлэгт үнэгүй вазектом хийлгэх боломжтой дэлхий дээрх цорын ганц ресторан бол “Байцаа ба Бэлгэвч” ресторан юм. Мөн энэхүү ресторан нь Тайландын Бангкок хотын үзэж сонирхох газруудын нэг гэнэ.

... »
Хар Баасан гариг
2009-12-02 11:53:07

11-р сарын 27-нд америкчууд бас нэгэн “Хар баасан гариг”-ийг давж өнгөрөөв. Олон жилийн уламжлалт ёсоор Талархалын Өдөр-ийн дараа дэлгүүрүүд барааныхаа үнийг 70%-иар бууруулж худалдан авагчдыг татдаг байна. Тиймээс энэ өдөр дэлгүүрүүдэд олон хүн цугларч дарагдаж шахалцах явдал ихэсдэг. Мөн энэ үеээр машины бөглөрөл дэндүү болдог.

... »
“Бүрэнхий”-г ашигласан ариун цэврийн тампоны сурталчилгаа
2009-11-30 08:11:04

“Бүрэнхий” киног ашилан ээлжит хошин шогнолын сурталчилгаа гарсан байна. Funny or Die сайт нь Белла, Эдвард хоёрыг ашиглан Vampax ариун цэврийн тампоныг сурталчилжээ: энэ тампон нь таныг бүр цус сорогчоос хүртэл хамгаалж чадна гэж.

... »
Мортаделл (bologna) хиам
2009-11-30 08:10:32

Мортаделл гэдэг нь Болоньяд хийдэг алдартай чанамал хиам юм. Энэ хиамыг бусад газар bologna гэж нэрлэдэг. Мортаделлыг гахайн махан нухаш болон гахайн өөхөөр хийдэг. Тиймээс энэ хиам өвөрмөц толбот бүтэцтэй. Гахайн махан нухашийг бусад төрлийн махтай хольдог: үхэр, тугал, адуу. Амтлагчид нь сармис, бөөрөнхий хар перец, дарс г.м. Ерөнхийдөө үйлдвэрлэгч болгон нь өөрийн гэсэн хиам хийх жортой. Мортаделл нь хагас килограммаас хоёр центнер хүртэл жин татдаг. Хиамыг маш нимгэн хэрчдэг: ингэхэд түүний амт, үнэр илүүтэй гардаг байна.

... »
4,5 сая фунтын байшин
2009-09-12 02:05:40

Та энэхүү Лондонд орших байшинг 4,5 сая фунтээр худалдан авах боломжтой. Өндрөөшөө 10 давхар байшинтай дүйцэхүүц. Гэхдээ байшин нь 2 л давхар юм. 3 унтлагын өрөөтэй, гал тогооны өрөө, том угтвар өрөөтэй. 1704 онд баригдсан. Дотроо ямар байгааг үзэж сонирхоно уу!

... »
Өвөрмөц сурталчилгааны цуглуулга
2009-09-07 13:28:51

Сурталчилгааг бүтээгчид шинэ санаа болон гол зорилгоос гадна сурталчилгаагаа урлагын бүтээл болгон хувиргадаг байна. Зарим нь аймаар бөгөөд муухай, зарим нь маш аятайхан өвөрмөц болдог. Өвөрмөц сурталчилгаа нь дэлхий нийтэд түгдэг. Уг сурталчилгаа нь эрчимтэй эсвэл эрчимтэй бус гэдэг нь эхний 3 секундэд үзэгч нь уг сурталчилгаанд анхаарлаа хандуулж байна уу гэдгээр тодорхойлогддог байна.

... »
1 тэрбүм еврогийн MyZeil худалдааны цогцолбор
2009-08-05 23:25:42

Германы Франкфурт-на-Майн хотын Zeil худалдааны гол гудамжинд MyZeil худалдааны цогцолбор байрладаг ба 2009 оны 4-р сарын эхээр баригдаж дуусан нээлтээ хийсэн. 6 давхар энэхүү байшинд 80 гаруй төрөл бүрийн дэлгүүрүүд болон ресторан, кафе, усан сантай фитнес-клуб, хүүхдийн тоглоомын талбайтай, нийтдээ 52000 м2 талбай бүхий цогцолбор юм. Барилгын архитектор нь итали Ассимилиано Фуксас. Барилгын төсөв нь 960 сая евро. Барилгын гол онцлог – 2 хөндий “усны эргэлт” эсвэл”каньон” гэнэ. Нэг нь барилгын бүх давхаргыг хамарсан дотогш урсгалтай юм шиг баригдсан ба хоёр дахь нь дээвэр болон гаднах талыг холбосон байдлаар баригджээ.

... »
Хятадын дуураймал бүтээгдэхүүнүүд
2009-08-05 06:42:54
... »
Супер ажил
2009-08-05 06:30:55

Английн virginmedia.com нь таашаал авч болох тэгээд цалин хөлс авдаг ажлуудын жагсаалтыг гаргасан байна. Эхний байранд Marks & Spencers компаний десерт амтлагчийн ажил оров. Энэ албан тушаал дээр нэгэн эмэгтэй ажилладаг ба түүний гол зорилго нь төрөл бүрийн амттанг амталж шинэ амттан бүтээх зөвлөмж гаргах гэнэ. 2-р байранд Travelodge компаний нойрны захирлын ажил гэнэ. Энэхүү албан тушаалыг хашиж байгаа нэгэн азтай залуу нь 4-5 хоногийг зочид буудлуудын өрөөнд унтаж өнгөрөөдөг ба түүний гол зорилго нь өрөөнүүдийн тохь тухыг тогтооход оршдог байна. Зочид буудалд нэг шөнө унтаж өнгөрүүлснийх нь төлөө жилд 60000 фунт стерлингийн цалин хөлс төлдөг байна. 3-р байранд Playboy сэтгүүлийн фото зурагчин оржээ. Гоо бүсгүйчүүдийн дунд байж тэднийг заримдаа нүцгэлэхийг шаардана. Сайхан биш гэж үү!

... »
“Мөнгөний мод”-ыг хэрхэн тарьж арчлах вэ?
2009-08-03 23:07:30

Тасалгааны ургамал нь заримдаа зан үйл болон сүсэг бишрэлийн билэгдэл болдог. Бүдүүн голтой, навч нь цулцгар, бөөрөнхий хэлбэртэй энэхүү ургамалыг ард олны дунд “мөнгөний мод” гэж нэрлэдэг ба түүнийг гэрт байлгаснаар гэр орон элбэг дэлбэг, орлогын үүд нээгддэг гэж үздэг. Хэрэв мод сайн ургаж байвал түүний навч нь том, бөөрөнхий хэлбэртэй байх ба санхүүгийн ажил төрөл ургаштай байна гэж билэгддэг. Энэхүү ургамалыг хаана байрлуулж хэрхэн арчилж хамгаалах талаар зөвөлгөө өгье.
Энэхүү ургамал нь үржиж ургахдаа маш сайн. Түүний ганц навчнаас хүртэл шинэ мод тарьж болдог. Та зөвхөн ургамал тарьж байна гэхээс илүүтэй шидэт сахиус болгох зорилготой бол бас нэгэн онцлогийг санаж авах хэрэгтэй: тарих навчийг нууцаар тасалж авах эсвэл худалдаж авах хэрэгтэй. Шороонд суулгахынхаа өмнө үрслүүлсэн навчаа хэдэн цаг хатаах хэрэгтэй. Шороонд суулгангуутаа стакан буюу гялгар уутаар бүрж тавих хэрэгтэй. Тогтмол салх оруулж байх хэрэгтэйг анхаар.
Арчилгаа. Нэг их арчилгаа шаардаад байдаггүй, их тэсвэртэй, удаан амьдралтай, ургах тусмаа гол нь бүдүүр гоё ургаж эхэлдэг. Хамгийн гол нь нарны туяа их хэрэгтэй. Африкаас гаралтай тул хуурай, нарлаг орчинд сайн ургана. Зуны улиралд түүнийг нартай газар салхинд байлгаж болдог. Тодорхой хугацааны дараа савыг нь эргүүлж байх хэрэгтэй. Нэг тийшээгээ налз ургахаас сэргийлж байна гэсэн үг.
Усалгаа. Ургах үед нь сайн услах хэрэгтэй, харин хэтрүүлж болохгүй. Өвлийн улиралд хөрсийг нь хуурай болсон үед л услах хэрэгтэй. Тунасан ус байлгаж ер болохгүй, ингэвэл үндэс нь ялзарч ургамал үхэх аюултай. Тиймээс савны ёроол шүүрэх нүхтэй байх ёстойг анхаар.
Фен-Шуйгийн нууцаас. Булцгар, бөөрөнхий хэлбэрийн навч нь хуримтлуулах болон сайн энерги ялгаруулах онцлогтой. Энергийн урсгалийг зөв голтирол руу нь чиглүүлэхийн тулд уг модыг зөв байхлуулах хэрэгтэй. Хамгийн тохиромжтой байрлал нь зүүн хойд талын цонх. Энэ бол эд баялагийн бүс. Хойд зүгийн нар ургамалд тустай. Зүүн зүгийг Фен-Шуйд  модны байрлал, бүс газар гэж үздэг. Модны энергийг эрчимжүүлэхийн тулд модны голчод улаан лент уяах хэрэгтэй. Мөн уг модны саванд зоосон мөнгө булж  өгөх хэрэгтэй. Шинэ жилээр түүний мөчрийг зоосон мөнгөөр чимэглэ. Ингээд ч ашиг, орлого орохгүй, нэмэгдэхгүй байвал дор хаяж таньд ирээдүйд итгэх итгэл, найдвар болон сайхан сэтгэгдэл авчрина.

... »
Shaking Hip ресторан
2009-07-27 12:54:48

Энэхүү рестораны байнгын үйлчлүүлэгч байхаас татгалзах хүн бараг олдохгүй байхаа.

... »
1   2   3   4  
 

 

 

 


Санал асуулга

Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 308

Warning: mysql_fetch_array(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 309
Үр дүн  
Нийт санал:
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 334
Сэтгэгдэл
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 345
( )
 
Mongolian Topsites List
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.