Та бүртгүүлсэн үү?     Бүртгэлийн дугаар Нэвтрэх үг
[ pentium 4 mash hyamd zarna ] [ porter zarna ] [ математик заана ] [ dugaar zarna ] [ Бүрэн автомат угаалгын машин хямд зарна ] [ Тахин SHAQ зарнаа. ] [ Nike Air Flightposite 1 ] [ JORDAN CARMELO ANTHONY 3 Зарнаа. Шинэ. ] [ NIKE JORDAN JUMPMAN PRO Зарна. ] [ say orj irsen Toyota Progres zarna ]
Сүпер такси.
2010-05-19 15:46:28

Италын нийслэл Ром хотноо шинэ загварын Giugiaro Quaranta автомашиныг 2 өдөрийн турш олон нийтэд такси хэлбэрээр танилцуулж сонирхууллаа.

... »
Зэвсэглэлээр тансагласан нь
2010-05-10 17:44:41

Мексикийн цагдаа нар хар тамхины бүлгийн толгойлогчийн гэрээс бүхэл бүтэн зэвсгийн агуулах олжээ. Зарим гар бууг алт мөнгөөр хийж, бриллиантаар чимэглэж,

... »
Мексик зэвсэг
2010-04-29 03:47:06

Мексик улс бол дэлхийд какаоны шош нийлүүлж, экспортод гаргадгаараа дэлхийд нэлээд дээгүүр байранд ордог улс билээ. Харамсалтай нь энэ оронд чихрийн үйлдвэрлэл явагддаггүй бөгөөд бүх түүхий эдээ гадагшаа экспортолдог.

... »
Галаар үс тайрах тусгай арга
2010-04-27 08:15:16

Тусгай аргаар үс тайрах арга байдаг байна энэ нь галны тусламжтайгаар үсийг тайрч, богиносгохыг хэлж байгаа юм. Уг тусгай аргаар үсийг янзлахад үсний үзүүрүүд эргэн хуйхлагдаж ингэснээр үсийг чийгшүүлж, үсний нөхөн төлжилтийг сайжруулан, гадны нөлөөллөөс хамгаалан үсийг бат бөх,

... »
Гэрийн хамгийн чухал газар нь аль вэ
2010-04-04 17:15:52

? Айл гэрийн хамгийн чухал газар нь галын өрөө гэж Ideal Home Show-ыхан баталж байна . Мэргэжилтгүүдийн үзэж байгаагаар бол галын өрөөний интерьер дизайнд маш их анхаарал тавих шаардлагатай гэнэ.

... »
Хамгийн том герман мотоцикл Gunbus
2010-01-27 13:42:47

Шинэ амжилтыг Клеменс Леонхардт (Clemens Leonhardt) тогтоов. Тэр аврага том мотоцикл бүтээв. Мотоциклын бүх эд анги нь аврага байна. Энэхүү мегамотоцикл нь эзэн өөрөө бүтээсэн V-хэлбэрийн 2 цилиндрийн хөдөлгүүртэй, 6,72 литрийн моторын багтаамжтай, мах хүчин чадал нь 350 морины хүчтэй, минутанд 2800 эргэлт хийх чадвартай, 650 кг жинтэй. Дугуйны гадна шин нь 42 дюйм, утааны хоолойн голч нь 70 мм, Рулийн өндөр нь 1,5 метр гэнэ. Үнэ нь 250 мянган евро. Яг ийм үнээр зохион бүтээгч энэхүү мотоциклоо зарна гэнэ. Өөрийн бүтээсэн мотоциклээ тэр Gunbus гэж нэрлэжээ.

... »
Тав тухтай нислэг
2009-12-29 00:21:56

“Мөнгөн сум” – энэ бол дотроо кабинтай тусгай контейнер ба америкийн дээд тушаалын хүмүүсийг зөөвөрлөхөд зориулагдсан байна. Энд бичиг баримтыг судлах, хурал зөвөлгөөн явуулах, тав тухтай амарч унтаж болох гэнэ. Энэхүү контейнерыг С-17 онгоцоор зөөвөрлөдөг байна. АНУ болон Афганистанд хийсэн төрөл бүрийн нислэгүүдийг үзэж сонирхоно уу.

... »
SpaceShipTwo – супер орчин үеийн шинэ сансрын хөлөг онгоц
2009-12-12 05:25:05

SpaceShipTwo (VSS Enterprise) бол супер орчин үеийн шинэ сансрын хөлөг онгоц ба Virgin Galactic компанийн үйлдвэрлэлийн олон удаагийн ашиглалттай, сансрын жуулчдад зориулагдсан байна. SpaceShipTwo-г хөнгөн композит материалаар хийсэн ба урт нь 18 метр. Хөлөг онгоц нь 8 хүний багтаамжтай: 6 зорчигч, 2 экипажийн гишүүн. Анхны нислэг 2010 болох төлөвтэй. 320 км-ийн өндөрт хөөрөх чадвартай ба 6 минутын турш жингүйдэлд орох юм. Нислэгийн нийт хугацаа 2,5 цаг байх ба тасалбарын үнэ нь 200 мянган доллараас эхлэх гэнэ. Энэ сансрын онгоцны хөөрөх өндөр буюу 20 км-ийн өндөрт тусгай White Knight Two онгоц хүргэх юм байна. SpaceShipTwo хөлөг онгоцны үзүүлбэр калифорнийн Мохаве онгоцны баазад 12-р сарын 7-нд болсон ба зочдын дунд Калифорнийн амбан захирагч Арнольд Шварценеггер байсан ба тэр оргилуун дарс нээж байгаа нь фото дээр гарсан байна.

... »
Bionic Robot, Aqua Penguin-робот оцон шувуу
2009-11-29 10:19:42

Робот Аквапингвин. Энэ робот нь яг жинхэнэ оцон шувуу шиг усан доогуур сэлдэг. Тэр зүг чиглэлээ баримжаалдаг, хязгаартай орон зайд хөдлөх чадвартай, явах чиглэлээ өөрчилдөг. Гидродинамик хэлбэр болон хөдөлгөөний системийг жинхэнэ оцон шувуунаас хуулбарласан. Энэ роботын дотор талд цахилгаан моторыг суурилуулсан ба энэ моторын тусламжтай далавч хөдөлж сэлдэг.Энэ роботын бие нь нуглардаг ба үүнийг fin-бүтцийн технологийг ашиглаж хийсэн байна. Бионик оцон шувууг усан дор бие даан байх зорилготойгоор бүтээсэн гэнэ. Гурван хэмжээст сонар интеллектуал систем нь орон зайд чиглэлээ олох, саад бэрхшээлийг давах, мөргөлдөхгүй байхыг удирдана. Энэхүү роботыг Германы Ганноверын Festo компанийн инженерүүд бүтээсэн ба тэд бас нисдэг оцон шувуу, эмзэг зүйлстэй ажиллаж чадах механик гар зэргийг бүтээсэн байна.
 

... »
Секс хийхэд тохиромжтой автомашин
2009-11-18 11:25:52

Машин дотроо нилээд хэсэг хүмүүс секс хийдэг. Зарим нь ингэж секс хийхийг хүсдэг л байх. Зөвхөн залуучууд үүнийг хийдэг гэж бодож болохгүй, зарим нэг бат бөх гэр бүлийн хоёр хүртэл өөрсдийн сексийн харьцааг өргөжүүлэх зорилгоор ийм газрыг сонгодог гэнэ. Мөн сэтгэлзүйчид хүртэл секс хийх газраа өөрчилж байхыг зөвлөдөг. Та бүхэнд секс хийхэд тохиромжтой машинуудыг толилуулъя:
 

... »
Дэлхийн II дайны үед баригдсан далайн цамхаг
2009-11-17 22:54:14

ЭНэ бол хойд Кентын эргийн ойролцоо Темзагийн адагт байрлах далайн цамхагийн  фотозураг юм. Дэлхийн II дайны үед (1942 онд) иймэрхүү хэд хэд цамхаг баригдсан байна. Эдгээр цамхагууд нь цэргийн зенитын их буу, радиолокаци, том оврын гэрэлтүүлэг зэргээр тоноглогдсон байна. Эдгээр цамхагуудыг британы инженер Ги Маунселл (Guy Maunsell)-ийн төслөөр барьсан ба германы агаарын довтолгооноос Английн боомт болон усан замыг минжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилготой байсан гэнэ.
 

... »
Nike Blazer пүүз хайлш болон төмөр утсаар хийгдэв
2009-11-16 06:16:33

Америкийн загвар зохион бүтээгч Гэбриэль Дишоу (Gabriel Dishaw) өөрийн бүтээлээ гар дор материалаар хийдэг буюу Junk Art стилээр бүтээдэг. Хэрэгцээгээ дуусгасан компьютер, бичгийн машин, эрэг шураг, утас зэргийг ашигладаг байна. Хамгийн сүүлийн бүтээлээ Nike болон Pentium-д зориулжээ. Түүний дуртай пүүз болох Nike Blazer-т зориулсан бүтээлийн фото галерейг сонирхоно уу.

... »
Дэлхийн хамгийн тансаг автомашинууд
2009-11-13 10:01:50

Америкийн Forbes сэтгүүл 2010 онд 100 мянган доллараас дээш үнээр худалдаалагдах дэлхийн хамгийн тансаг автомашинуудыг тодруулав.
10. Bentley Continental Supersports, 275 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 621 морины хүчин чадалтай, 3,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай, бензин болон биоэтанол Е85 түлшээр явна, хамгийн их хурд - 319 км/ца, 100 км-т 16,3 литр түлш хэрэглэнэ.
9. Bentley Mulsanne, үнэ нь одоохондоо тодорхой бус байна. V8 хөдөлгүүртэй, 505 морины хүчин чадалтай, 0-97км/цаг хурдаа авах чадвартай, 20 дюймын дугуйны дисктэй, эллипсэн хэлбэрийн арын диодон гэрэлтэй, салон нь мод, зэвэрдэггүй ганаар хийгдсэн. Сансрын навигацитай, Bluetooth-ын горимтой, 14 сувгийн стереосистемтэй.
8. Jaguar XJL Supersport, 115 мянган долларын үнэтэй. V8 хөдөлгүүртэй, 510 морины хүчин чадалтай. 4,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Ксенон болон диодон гэрлийн фартай. Арын болон урьд суудал нь халаалтын болон хөргөлтийн системтэй. Урьд суудал нь массажын функцтэй. Арын суудлын зорчигчдод зориулагдсан тоглоомын системтэй.
7. Maserati Quattroporte Sport GT S, 125 мянган долларын үнэтэй. V8 хөдөлгүүртэй, 440 морины хүчин чадалтай, 5,1 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай, мах хурд нь 285 км/цаг. 2 горимын спорт явдалтай. Машины ар лууг налуутай, диодон болон ксенонон гэрэлтэй, манангийн эсрэг фартай, титан хромоор хийгдсэн.
6. Ferrari 599 GTB Fiorano, 310 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 620 морины хүчин чадалтай, 3,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Гар болон тусгай автомат аргаар асаагдана. Урьд талын фар нь би-ксенон, арын фар нь диодон гэрэлтэй. Би-ксенонон болон манангийн эсрэг фартай.
5. Maybach 62S, 450 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 604 морины хүчин чадалтай, 5,2 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Ойгч инфра-улаан ламиниран буураллтай шилтэй, би-ксенонон болон манангийн эсрэг үйлчлэлийн фартай, арын салонд хумигддаг ширээтэй, хөлийн тавиуртай налуу суудалтай. Bluetooth горимтой, сансрын навигацийн системтэй, сансрын радиотой, DVD-тэй, 2 видеомонитортой.
4. Mercedes-Benz CL 65 AMG, 210 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 604 морины хүчин чадалтай, 4,2 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Салоны интерьер нь зэвэрдэггүй ганаар хийгдсэн мөн дээд зэргийн мод арьсан чимэглэлтэй. Хромон утааны хоолойтой. Bluetooth горимтой гар утасны тавиуртай. Суудал нь агааржуулагчийн системтэй. Шөнийн харагдалтын системтэй. Хөдөлгүүрийг гараар угсарсан онцлогтой.
3. Porsche 911 Turbo Cabriolet, 145 мянган долларын үнэтэй. V6 хөдөлгүүртэй, 500 морины хүчин чадалтай, 3,5 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Porsche Doppelkupplung (PDK)-ын 7 шатлалын коробктой. Би-ксенонон фартай, өндөр хүчин чадал бүхий диодон урьд гэрлийн фартай. Керамик бүрдлийн тормозтой. Энэ төрлийн машинууд дотроос хамгийн бага түлш зарцуулдаг онцлогтой.
2. Rolls-Royce Ghost, 245 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 563 морины хүчин чадалтай, 4,9 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Хөдөлгүүр нь бараг шуугиангүй ажилладаг онцлогтой. Шөнийн харагдалтын системтэй. Салон нь мод болон гараар  савхи ашиглан оёж чимэглэсэн. Энэхүү машиныг тусгай хувь хүний захиалгаар хийнэ.
1. Rolls-Royce Phantom Drophead Coupe, 445 мянган долларын үнэтэй. V12  хөдөлгүүртэй, 453 морины хүчин чадалтай, 5,6 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. 21 дюймын дугуйн дисктэй.
 

... »
Oasis of the Seas-ийг усанд тавив
2009-11-04 05:00:25

Усан онгоцны урт нь 361 метр, өргөн нь 66 метр, усны түвшинөөс дээшх хамгийн өндөрлөг цэг нь 72 метрт байрлана. Дэлхийн хамгийн том усан онгоцноос 40%-иар том. 16 далбаатай, 2704 өрөөтэй, 6360 зорчигч байрлах хүчин чадалтай, 2100 хүний экипажын бүрэлдэхүүнтэй. Гол төлөв Карибын тэнгист явах ба Флоридын Форт-Лодердейлд байрлах гэнэ. Oasis-ын хоёр дахь хувилбар болох Allure of the Seas нь 2010 оны сүүлчээр гарна гэж BBC мэдээлж байна.
 

... »
Дэлхийн онгоцны буудлуудын талаарх сонирхолтой баримтуудаас
2009-10-31 08:03:54

• АНУ-ын онгоцны буудлуудад зорчигч нарыг гутлаа тайлж сканердуулахыг шаарддаг байна, мөн халаасаа эргүүлж үзүүлэхийг бас шаарддаг гэнэ. Энэхүү журмыг биелүүлээгүй зорчигчыг онгоцонд суулагдаггүй байна.
• Австралийн Мельбурны онгоцны буудалд зорчигчдын хувцасыг нэвт гэрэлтүүлдэг  сканер суурилуулсан байна. Тиймээс онгоцны буудлын ажиллагсад зорчигчдын бүхий л биеийг нь нэгд нэгэнгүй харах боломжтой гэнэ.
• Хамгийн шилдэг онгоцны буудлууд Азид байдаг. Хамгийн тав тухтай, аюулгүй онгоцны буудлаар Гонконгийн олон улсын буудал шалгарчээ. Мөн Сингапурын Шанжи онгоцны буудал, Солонгосын Инчеоны олон улсын онгоцны буудал оржээ.
• Хамгийн аюултай онгоцны буудлаар Бутанд байрладаг Паро онгоцны буудал гэнэ. Энэ буудал нь 4880 метрийн өндөрт Гималайн уулсаар хүрээлэгдсэн байдаг байна. Шилдэг, туршлагатай нисэгчид энэхүү буудалд аюулгүй онгоцоо буулгадаг гэнэ.
• Карибын тэнгисийн Сен-Мартен арлын Юлиана гүнжийн онгоцны буудал нь хязгаарлагдмал хөөрөх болон буух зурвастай. Онгоцууд тус аралд буухын тулд далайн зүгээс нисэн ирж наран шарлагын газрын дээгүүр, дараа нь авто замын дээгүүр нисэж буух зурвасандаа хүрдэг байна.
• Дэлхийн хамгийн богино нислэгийн зурвастай онгоцны буудал бол Лесотогийн Матеканы онгоцны буудал юм. Бууж, хөөрөхийн тулд нисэгчид ердөө 416 метр зай олгогдож байна. Тэгээд энэхүү зурвас нь 2303 метрийн өндөрт байрлах уулын хавцалын ирмэгт байрладаг байна.
• Шотландын Бара арал дээрх онгоцны буудлын буух- хөөрөх зурвас нь гүехэн устай буланд байрлалтай тул онгоц буух хатуужил нь далайн усны таталт, түрэлтээс шалтгаалдаг байна.
 

... »
Дэлхийн хамгийн үнэтэй авто ослууд
2009-10-26 01:33:47

10.  $500.000-ын үнэтэй ганц хувь Bugatti EB110-ийг жил болгоны тестийн үзүүлбэрт гаргаж харуулахаар автомеханик жолоодож яваад зам дээр бөөгнөрөн асгарсан тосыг харалгүй ...
9. Pagani Zonda C12 S машиныг ердөө 15 ширхэг үйлдвэрлэжээ. Нэг нь $650.000 үнэтэй, Гонконгод нэгэн өглөө төмрийн сэг болжээ.
8.  Mercedes Benz SL 300 нь $750.000 үнэтэй ба Mercedes-ийн түүхэнд хамгийн шилдэг сайн нь гэж тооцогддог. Ийм нэгэн машиныг нь Сиэтл хотын цэцэрлэгжүүлэлт, тохижилтын компаний аврага пикап  санамсаргүй дарж эвдэлсэн байна.
7. $1.000.000-ын үнэтэй Jaguar XJ220. Цагт 350 км хурдлах чадвартай.
6. $1.250.000-ын үнэтэй McLaren F1 –ыг “Мистер Бен” нэрээр алдартай жүжигчин Рован Аткинсон мөргөлдүүлсэн байна. Энэ машинаас өмнө тэр хэд хэдэн эксклюзив машинуудыг, тэр дунд Aston Martin, мөргөлдүүлж байсан байна.
5. Ferrari аваарт ордогоороо машинууд дотроос алдартай. 14 удаа юу ч үгүй болтлоо аваарт орж байсныг бүртгэсэн байна. Нэг машин л гэхэд $1.300.000 үнэтэй, 350 км/цаг хурдтайгаар явж байгаад осолдсон байна.
4. $1.600.000-ын үнэтэй Bugatti Veyron нь худалдагдсаныхаа дарагийн долоо хоногт 160 км/цаг-ийн хурдтай бороотой үед явж байгаад аваарт оржээ.
3. $1.650.000-ын үнэтэй 1959 оны Ferrari 250 GT "Tour de France" нь 2003 оны Shell Ferrari-Maserati Historic Challenge уралдааны үеээр уралдааныхаа хурдаар хана мөргөж  осолдсон түүхтэй.
2. $10.000.000-ын үнэтэй 1961 оны Ferrari 250 GT SPYDER-ы эзэн нь наран шарлагын газар машинаа таьсан байх үед нь далайн давалгаа ирэн живүүлжээ.
1. Дэлхийн хамгийн үнэтэй машин бол 1962-1964 оны Ferrari 250 GTO юм. 2008 онд эдгээр машины нэгийг дуулага худалдаагаар Английн нэгэн нэрээ нууцалсан хүн $28.500.000-аар худалдан авчээ. Өмнө нь явж байсан машин огцом тормозлосоноос болж уг машинтай мөргөлдсөн байна.
 

... »
Гар утасны нууцмал боломжууд
2009-10-04 23:15:36

Гар утсанд хэд хэдэн нууцмал боломжууд байдаг байна.
• 112 гэсэн дугаарыг гар утаснаасаа маш хүнд нөхцөл байдалд орсон үедээ  залгаж болох гэнэ. Үүнийг дэлхийн хаана ч хэрэглэж болдог байна. Та сүлжээгүй газар байсан ч 112 гэсэн дугаар луу залгахад утас чинь аваарын номерын хайлтыг тухайн газрын сүлжээнд тохируулан хийж эхэлдэг байна. Утас чинь блоклогдсон ч байсан энэ дугаарыг залгаж болдог байна.
• Машиныхаа түлхүүрийг машиндаа мартаж буугаад хаалга нь түгжигджээ гэж бодьё. Тэгвэл запас түлхүүр чинь гэрт чинь байгаа гэж бодьё. Гар утсаараа гэр лүүгээ залга. Өөрийн гар утсаа машиныхаа хаалганаас холгүйхэн, 30 см-ийн зайд барьж бай. Гэрт байгаа хүн өөрийн гар утсандаа ойрхон гэгч байрлалаар гэрт байгаа запас түлхүүрийн блокоос гарах товчлуур дээр дархад таны машины хаалга онгойх болно. Цаг хэмнэх сайхан боломж байгаа биз! Энд зай хамаарахгүй. Хэдэн зуун км-ийн зайтай байсан ч болно.
• Нууцмал аккумуляторын нөөц. Акумулятор чинь бараг бүрэн суусан гэж бодъё. Таньд чухал дуудлага ирэх ёстой байдаг, харин утсаа цэнэглэх ямар ч бололцоо алга байдаг. Тэгвэл Nokia утаснуудад нөөцийн аккумулятор байдаг байна. Түүнийг идэвхижүүлэхийн тулд *3370# гэсэн товчлуурууд дээр дарах хэрэгтэй. Утас чинь цнөөцийн аккумулятораас цэнэглэгдэж эхлэнэ. Нөөцийн аккумулятор гар утас цэнэглэгдэх үед дахин цэнэглэгддэг байна.
• Хулгайлагдсан гар утсыг хэрхэн блокноос нь гаргах вэ? Үүний тулд утасны серийн дугаарыг мэдэх хэрэгтэй. Утасны серийн дугаарыг олохын  тулд дараах дарааллаар товчлууруудыг дар: *#06# Дэлгэц дээр 15 оронтой тоо гарна. Энэ бол тухайн утасны код юм. Энэ кодыг өөртөө бичиж авах нь зүйтэй. Хэрэв таны утсыг хулгайлсан бол та оператор луу утасдаад гар утасныхаа кодыг өг. Оператор таны утсыг блоклож ашиглах боломжгүй болгоно. СИМ-картыг ч солиод уг утасыг ашиглах боломжгүй болох юм. Гар утсаа буцаан олж авч чадахгүй ч ямар ч л байсан хулгайч түүнийг ашиглаж чадахгүй байгаа гэдгийг мэдэх болно. Хэрэв ийм үйлдлийг хүн болгон хийдэг бол гар утасны хулгай утгаа алдах боломжтой.
 

... »
Шинэ үеийнхний Philips Aurea зурагт
2009-09-07 08:53:06

Philips нь Aurea зурагтын 3 дахь үеийг толилуулав. Энэ зурагт нь Ambilight хүрээний гэрэл-диодын гэрэлтүүлгийн технологиор хийгдсэн. Дүрслэлийн өнгө нь хүрээтэйгээ яг давхцаж байхаар гэсэн үг. Шинэ зурагт нь Net TV сервистэй, YouTub, eBay, TomTom г.м контенд амархан орно. 42 дюймын дэлгэцтэй, Одоохондоо хэзээ, ямар үнэтэй гарах нь тодорхой бус байна.
Philips нь Aurea зурагтын 3 дахь үеийг толилуулав. Энэ зурагт нь Ambilight хүрээний гэрэл-диодын гэрэлтүүлгийн технологиор хийгдсэн. Дүрслэлийн өнгө нь хүрээтэйгээ яг давхцаж байхаар гэсэн үг. Шинэ зурагт нь Net TV сервистэй, YouTub, eBay, TomTom г.м контенд амархан орно. 42 дюймын дэлгэцтэй, Одоохондоо хэзээ, ямар үнэтэй гарах нь тодорхой бус байна.

... »
Лайтай мотоцикл!
2009-09-04 09:56:15

Ийм мотоцикл унаад явах ч сайхан байна. Нүүр лүү салхи үлээгээд, хүмүүсийн атаархсан харц тусаад л. Давхиад л байж дээ. Харин цаг тухайд нь тормозлохоо мартав. Энэхүү мотоциклийн фотог сонирхоно уу!

... »
Sony Alpha A500 и A550: дунд ангийн шинэ толин камер
2009-09-03 03:50:24

Эдгээр 2 камерын гол онцлог гэвэл Live View-ийн хоёр горимыг ашигладагт байгаа. Нэг дэх Quick AF Live View нь Sony DSLR-A330 болон A380 камеруудынхтай төстэй. Пента толины дотор байрлах нэмэлт матрицыг ашигладаг, автомат фокусын тохируулгатай. Хоёр дахь горим Manual Focus Check Live View нь камерын үндсэн матрицыг ашигладаг. Энэ горим нь дүрслэлийг 7/14 дахин томруулах чадвартай, энэ нь гараар фокусаа тохируулж байгаа үед маш хэрэгтэй. Мөн кадрт орсон нүүр царайг таних чадвартай. Sony Alpha A500 нь 12 мегапикселийн CMOS-матрицыг ашигладаг. Камер нь 3 дюймын гэдэргээ хунигддаг 230 мянган цэг ялгаварлах чадварын дэлгэцтэй . A550 нь илүү боловсронгуй болсон загвар ба 14 мегапикселийн CMOS-матрицтай, 921 мянган цэг ялгаварлах чадварын дэлгэцтэй.

... »
1   2   3   4   5   6   7   8   9   10  
 

 

 

 


Санал асуулга

Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 308

Warning: mysql_fetch_array(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 309
Үр дүн  
Нийт санал:
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 334
Сэтгэгдэл
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 345
( )
 
Mongolian Topsites List
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.