Та бүртгүүлсэн үү?     Бүртгэлийн дугаар Нэвтрэх үг
[ pentium 4 mash hyamd zarna ] [ porter zarna ] [ математик заана ] [ dugaar zarna ] [ Бүрэн автомат угаалгын машин хямд зарна ] [ Тахин SHAQ зарнаа. ] [ Nike Air Flightposite 1 ] [ JORDAN CARMELO ANTHONY 3 Зарнаа. Шинэ. ] [ NIKE JORDAN JUMPMAN PRO Зарна. ] [ say orj irsen Toyota Progres zarna ]

ОНЦЛОХ МЭДЭЭ:

  • 80 насанд амьдрал дөнгөж эхэлдэг
80 насанд амьдрал дөнгөж эхэлдэг

Эрдэмтэд эрүүл зөв хооллолт, идэвхитэй байнгын дасгал хөдөлгөөн хүнийг эрүүл энх, урт удаан наслуулж чадна хэмээн зөвлөж байна.

»
80 насанд амьдрал дөнгөж эхэлдэг
2010-05-18 11:26:59

Эрдэмтэд эрүүл зөв хооллолт, идэвхитэй байнгын дасгал хөдөлгөөн хүнийг эрүүл энх, урт удаан наслуулж чадна хэмээн зөвлөж байна.

... »
Бүсэлхийгээ хэрхэн нарийн болгох вэ?
2010-02-05 08:37:20

Алабамын Их сургуулийн мэргэжилтнүүд маш хурдан хугацаанд нарийхан болох аргыг олсон байна. Тэд гэдэсний хавиар хуримтлагдсан өөхөн давхаргыг багасгадаг дасгалуудыг нэрлэжээ. Бүсэлхийн хамжээг нарийхан болгодог хамгийн шилдэг арга бол гантелтэй хийх дасгал гэнэ. Үүнийг туршилтаар батлажээ. Туршилтанд хамрагдсан сайн дурынхан 4 сарын турш гантелтэй хүчний дасгалыг хийж байжээ. Бүх эмэгтэйчүүдийн бүсэлхийн хэмжээ нарийсаж гэдэсний булчин чангарсан байна. Мөн хүчний дасгал нь бодисын солилцоонд нөлөөлж метаболизмыг хурдасгаж булчингийн системийг бэхжүүлдэг байна. Харин ийм дасгал хийж байгаа эрчүүдийн биеийн жин багасдаг ч бүсэлхийн хэмжээн тийм ч их багассан нь ажиглагддаггүй байна.

... »
Фитнес дасал болдог уу?
2010-02-03 10:01:02

АНУ-ын сэтгэл судлаачид нэгэн санамсаргүй үр дүнд хүрэв. Зарим тохиолдолд фитнес нь хар тамхи шиг дасал болдог байна. 5 жилийн судалгаандаа 380 эмэгтэйг хамруулжээ. Тэдний тал хувь нь өдөр, нөгөө хэсэг нь долоо хоногтоо хэдэн удаа спорт заланд очиж фитнесээр хичээллэж байв. Энэхүү туршилтын үр дүнд өдөр болгон хичээллэж байсан эмэгтэйчүүдийн 65 хувь нь фитнесээс хамааралтай болсон байна. Тэд зөвхөн биеийн хамаарлаас гадна сэтгэлзүйн хамааралтай болсон нь тогтоогдов. Хэрэв эмэгтэй нэг л удаа дасгал хийгээгүй байхад сэтгэлзүйн дарамт учирдаг болсон байв. Юуны өмнө таргалчих вий гэдэг айдас төрдөг гэнэ. Харин хааяа фитнесээр хичээллэдэг эмэгтэйчүүдэд ийм айдас төрдөггүй байсан байна.

... »
Хөлний хавтгай улнаас хэрхэн сэргийлэх вэ?
2010-01-26 13:50:20

Хавтгай ул нь ихээхэн төвөг учруулдаг. Түүнээс ангижрах боломжгүй, харин урьдчилан сэргийлэх боломжтой. Хатгай ултай болохгүйн тулд тодорхой дасгалуудыг тогтмол хийж байх хэрэгтэй гэнэ. 1метрийн урттай шулуун мод хэрэгтэй болно. Тэгээд дараахь дасгалуудыг хий:
•    Гараа ташаандаа аван эхлээд өлмий дээрээд дараа нь өсгий дээрээ алхах хэрэгтэй. Хөлнийхөө хуруунуудыг нугалж 20-30 секунд хөлнийхөө гадна талын ирмэгээ тулан зогсох хэрэгтэй. Мөн хоёр хөлнийхөө дотоод хэсгээр тэннисын бөмбөг хавчуулаад хөлнийхөө гадна талаар явах хэрэгтэй.
•    Шалан дээр модоо тавиад түүн дээрээ явах хэрэгтэй. Гараа эсвэл урагш, эсвэл хоёр тийш байрлуулж болно. Дараа нь модондоо хөндлөн хөлөө байрлуулж бас нааш цааш яв.
•    Модон дээрээ зогсонгоо биеээ бүсэлхийгээрээ зүүн, баруун тийш эргүүлнэ. 6-8 удаа.
•    Суугаад хөлөө урагш тэнийлгэнэ. Хөлнийхөө хуруунуудыг тэнийлгэж нугална. 15-20 удаа.
•    Өсгийгөө шалнаас салгалгүйгээр хөлөө хоёр тийш болгон дараа нь нийлүүлнэ. 15-20 удаа.
•    Дээш харан хэвтээд хөлөө тэгш байрлалаар өсгийгөө шалнаас салгалгүйгээр өлмийгөө өөр лүүгээ хүчлэн нугалана. Дараа нь хөлөө суллана. Бүх хөдөлгөөнүүдийг тайван, удаанаар хийх хэрэгтэй.
•    Хөлөө тойрогон хэлбэрээр гадагш болон дотогш эргүүлэх хэрэгтэй.
•    Сандал дээр суунгаа хөлөөрөө модоо авч дээш өргөх хэрэгтэй. Энэ дасгалыг жижиг бөмбөгтэй хийж болно. Мөн мод эсвэл бөмбөгөө улаараа эргүүлэх хэрэгтэй.

... »
Хөгшрөлтөөс сэргийлэх дасгал
2010-01-22 21:20:03

Америкийн сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой дүгнэлт хийв. Зарим нэг дасгалууд нь хөгшрөлтийг удаашруулдаг байна. Судалгаагаар, 41-ээс дээш насны эмэгтэйчүүд тогтмол йогоор хичээллэх нь тэдний хөгшрөлтийг удаашруулдаг байна. Йог хийдэг хүний биед бусад хүнийхийг бодвол цитокины хэмжээ 40 хувиар доогуур байдаг байна. Энэ бодисын хэмжээ стресс болон үрэвслийн үед нэмэгддэг байна. Тэгээд ч цитокин нь хөгшрөлтийн процессын стимулятор болж өгдөг. Тиймээс йогоор тогтмол (6 сараас дээш хугацаагаар) долоо хоногт 2 удаа хичээллэж байвал хөгшрөлтийн явц удаашрана гэж мэргэжилтнүүд тогтоов.
 

... »
Бүсэлхийд зооиулсан дасгал
2010-01-12 22:44:09

1.    Нуруун дээрээ хэвтээд цээжин дээрээ гараа салаалж хөлөө хоёр тийш болгоно. Цээжин биеээ өргөж зүүн хөл рүүгээ тжмүүлэх хэрэгтэй. Дараа нь буцан нуруун дээрээ хэвтээд баруун хөл рүүгээ тэмүүлнэ.Энэ дасгалыг нэг тал руугаа 12 удаа хийнэ.
2.    Нуруугаараа хэвтээд хоёр гараа хоёр тийш байрлуулна. Хөлөө тэгш байдалтайгаар өргөөд өвдгөн хэсгээрээ нугалж баруун тал руугаа тавина, дараа нь зүүн тал руугаа гээд тал бүр лүү 10 удаа хийнэ.
3.    Доошоо харан хэвтээд гараа хоёр тийш, хөлөө нийлүүлж хэвтэнэ. Цээжээ өргөх ба гараа хоёр тийш байрлалтайгаар өргөнө. Дараа нь хөлөө дээш өргөнө. Үүнийг 20 удаа хийнэ.
4.    Шалан дээр суугаад гараа ардаа байрлуулна. Хөлөө тэгш байдалтайгаар дээш өргөн зүүн тал руугаа тавина. Дараа нь баруун тал руугаа. Тал тус бүр лүү 12 удаа хийнэ.
5.    Хажуугаараа хэвтээд нэг гараа толгойн дор, нөгөө гараа бүсэлхий хэсэгт байрлуулна. Дугуй унаж буй хөдөлгөөн хийнэ. Нэг хажуугаараа 30 удаа хийнэ.
6.    Завилж суугаад гараа бүсэлхийндээ авна. Ээлжлэн зүүн, баруун өвдөг рүүгээ хазайж духаа өвдгөндөө хүргэх хэрэгтэй.
7.    Нуруугаараа хэвтээд гараа дээш, хөлөө тэгшлэнэ. Нэгэн зэрэг хөл цээжээ шалнаас хөндийрүүлнэ. Энэ дасгалыг 0-12 удаа хийнэ.
8.    Өвдөглөж дөрвөн хөллөөд нэг хөлөө тэнийлгэн дээш өргөнгөө баруун гараа нуглана. Дараа нь баруун хөлөө өргөнгөө зүүн гараа нуглана. Тус бүр 10 удаа хийнэ.
9.    Дороо алхах дасгал. 10 удаа өлмий дээрээ, 10 удаа өсгий дээрээ алхах хэрэгтэй...

... »
Шинэ жилийн өмнөх дэлгүүр хэсэлтээр турах нь
2009-12-29 00:39:51

Шинэ жилийн өмнөх дэлгүүр хэсэж худалдан авалт хийхэд биеийн тамирын залд орж дасгал хийж турсантай адил жин хасдаг болохыг судалгаагаар батлагдсан байна. Нэг удаа дэлгүүр ороход хэдэн кг турдаг вэ? Нэг цаг дэлгүүрээр явахад 200-300 калори илчлэг хасагддаг байна. Хэрэв супермаркетын шатаар дээш доош явахад нэг цагийн дотор 300-350 калори хасагддаг байна. Зул сар болон Шинэ жилийн өмнөх өдрүүдэд дунджаар 3 цагийг худалдан авалтанд зориулдаг байна. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийг бодвол илүү зай туулдаг байна. Эмэгтэй хүн 7 км зай туулж байхад эрэгтэй нь – 4-4,5 км зай туулдаг гэсэн тоо гарчээ. Тиймээс турах хүсэлтэй бол удаан хугацаагаар дэлгүүр хэсэх хэрэгтэй юм байна гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

... »
Сарын тэмдэгийн өвчлөлөөс фитнес урдчилан сэргийлэхгүй
2009-12-24 03:18:38

Сарын тэмдэг өвчлөлтэй ирэх тохиолдолд зарим нэг эмч нар фитнесээр хичээллэхийг зөвлөдөг. Харин Бирмингемын эрдэмтэд фитнес нь уг өвчлөлд ямар ч нөлөөлөлгүй болохыг тодруулав. Тэд 18-25 насны 650 охид бүсгүйчүүдээс асуулга авсан байна. Биеийн хөдөлгөөн, сарын тэмдэгийн өвчлөл хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй болох нь тогтоогдов. Хэдий ийм ч биеийн хөдөлгөөний дасгалыг орхихгүй байх нь биеийн ерөнхий байдалд сайн гэж эрдэмтэд зөвлөж байна.

... »
Суналт нь биеийн “түргэн тусламж”
2009-12-02 11:31:00

Дасгал хийхийн өмнө суналт хийдэг гэж ихэнх шинэчүүл боддог. Энэ бол буруу ойлголт юм. Суналт бол 2 дахь шатны дасгал ба бие халаалтын дараа хийдэг. Дасгал сургуулилтын хамгийн сүүлд хийвэл бүр зохимжтой гэж үздэг. Ерөөсөө яах гэж суналт хийдэг вэ? Уян налархай биетэй болох нь суналтын дасгал хийх гол шалтгааны нэг. Залуу байхад бие нь тэртэй тэргүй уян налархай байдаг, нас ахих тусам олон асуудалтай болж эхэлдэг. Булчин шөрмөс суларч үе хоорондын хөдөлгөөн удааширдаг. Хөдөлгөөн удааширч эхэлдэг. Тйимээс суналтын дасгал хийхэд эдгээр ихэнх асуудлаас ангижрах болно. Тэгээд ч дасгал хийж эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санаарай.
 

... »
Харааг сайжруулах дасгал
2009-10-26 10:10:23

Германы Макс Планкийн нэрэмжит тархины судалгааны сургуулийн эмч нарын зөвлөж байгаагаар, тодорхой дасгал хийхэд тархи нь харааг өрөвсүүлэгч гэмтээгчүүдийг илрүүлэх чадвартай болдог гэнэ. Судалгаанд 22-27 насны эрүүл 8 хүн оролцов. 10 мс хугацаанд тэдэнд 2 төрлийн геометрийн дүрсийг (дөрвөлжин, ромб) харуулж дараа нь тодорхой хугацааны дараа (20, 40, 60, 80, 100, 120, 140 болон 160 мс) дүраийг маскаар халхалж байв. Тэгээд тэд ямар дүрс харснаа хэлэх ёстой байв. Судалгааны эхэнд хүн тус бүрийн хүлээн авах чадварын босгыг тогтоосон байна
( хүн тус бүрт 80 туршилт). Энэхүү үзүүлэлтийг дараагийн 5 хоногийн дасгал сургуулилалтанд ашигласан байна. Оролцогчид өдөр болгон 600 удаагийн дасгал хийж байв. Сайн дасгал хийсэн гэж урамшуулал болгон 2 евро өгч байв. 5 хоногийн дасгалын дараа тэд бүрэн хэмжээний туршилтандаа оров. Туршилтын дүнд “хүлээн авах” болон “хүлээн авахгүй” өдөөгч нарын хил нь аль ч тал руу хазайдаг болох нь тогтоогдов. Энэхүү судалгааны дүнг хараа муутай (blindsight) өвчтөнүүдийг эмчилхэд ашигдаж болох талтай гэнэ. Ийм өвчтэй хүмүүсийн анхдагч тархины харааны бүрхүүлэн хальс гэмтсэн байдаг ба тодорхой ухамсарлаагүй харааны өдөөгчийг илрүүлэх чадвартай байдаг гэнэ. Судалгааны тайлангийн бүрэн хувилбар нь Journal of Vision сэтгүүлд нийтлэгдсэн байна.
 

... »
Ачаалалтай биеийн дасгал нурууны өвчинг хөнгөлнө
2009-06-05 09:14:30

Нурууны өвчинг хөнгөлөхийн тулд дасгал сургуулилалт хийж байхдаа ачааллыг хэрхэвч сулруулж болохгүй, харин ч бүр нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Альбертын Их сургуулийн эрдэмтэдийн судалгаанд 240 эрэгтэй, эмэгтэй хамрагдав. Ажиглалтын үр дүнд дараахь зүйлийг тогтоов: долоо хоногт 4 удаа биеийн тамирын дасгал хийж байсан хүсүүс нь гурван удаа хийж байсан хүмүүсийг бодвол бие нь илүүтэй сайн болов. Энэ дүнг долиор хувааж үзвэл: эхний бүлгийн хүмүүс нь өвчлөлийг 28%-иар бага мэдэрч, 36%-иар ядрах туйлдах нь бага байсан дүн гарсан. “Нуруундаа өвчлөлтэй бол хөдөлгөөний ачаалалд оруулаад хэрэггүй юм шиг боловч судалгаагаар долоо хоногт 4 удаа ачаалалтай хөдөлгөөн хийж байсан хүмүүсийн өвчлөл нь илүүтэйгээр багасч байсан дүн гарсан” гэж уг судалгааны тэргүүлэх удирдагч, Альбертын Их сургуулийн физиологийн спортын профессор Роберт Келл ярив. Хойд Америкийн хүн амын 80% нь нурууны өвчлөлөөр шаналдаг байна. Нурууны архаг өрөвслийн өвчинтэй эрэгтэй, эмэгтэй 60 хүнтэй нэгэн судалгааг явуулав. Тэд 2-,3-, 4-н өдрийн программаар хүндийн зүйл өргөх дасгал хийж байв. Нурууны өвчлөл дараах байдлаар буурсан байна: 4 өдрийнх нь – 28%-иар, 3 өдрийнх нь – 18%-иар, 2 өдрийнх нь – 14%-иар. Амьдралын чанар (ерөнхий сэтгэл санааны болон биеийн байдал) нэмэгдсэн байна: 4 өдрийнх нь – 28%-иар, 3 өдрийнх нь – 22%-иар, 2 өдрийнх нь – 16%-иар.

... »
Хувийн дасгалжуулагчтай фитнесээр хичээллэх шилдэг 10 шалтгаан
2009-01-08 03:34:50

Эрүүл мэнддээ анхаарал тавин өөрийн илүүдэл жинг хасах гэж өөрийн дураар бага зэрэг дасгал хийвэл энэ нь хор болох талтай. Тиймээс Та заавал дасгалжуулагчийн заавар зөвөлгөөгөөр биеийн тамирын дасгалуудыг хийхийг зөвлөж байна. Дасгалжуулагчтай дасгал хийх 10 шалтгааныг дурдъя:
1. Дасгалжуулагчтай хийсэн дасгал илүү үр өгөөжтэй болдог. Дасгалжуулагч нь таньд дасгалуудыг зөв хийх техник, зааварчилгаа өгнө.
2. Дасгал сургуулилалт хийх зөв схемийг боловсруулж өгнө. Таньд дасгал хийх аргазүйн мэдлэгийг өгөх болно.
3. Таны биеийн байдалд байнга анхаарал тавь ажиллана. Даралт болон зүрхний цохилтыг хянаж дасгалын ачааллыг тохируулж байна гэсэн үг.
4. “Алтан дундаж”-ийг зөвхөн Таньд тохируулж өгнө. Хэт ачаалал өгөхгүй, хэт сул дасгал хийхгүйг тодруулж өгнө.
5. Хооллолтыг зааж өгнө. Хэт ойрхон идэхгүй, хэт хооллотын хугацааг сунжраахгүй, хэт хурдан идэхгүй, оройн хэт хооллолтын ачааллыг хэрхэн багасгах зэрэг өдрийн хооллолтын горимыг таньд тохируулан зааж өгнө.
6. Дасгалуудыг хийх урамтай болно. Дасгалжуулагч нь Таньд тохируулан ажиллах тул та урамшин хичээллэхээ хаяж орхихгүй. Таныг хүлээж байгаа гэж бодохоос очихоос өөр аргагүй.
7. Үргэлж таны хажууд байж хамгаалалт хийж, туслах болно. Та өөртөө итгэлтэй болно гэсэн үг.
8. Сургуулилалт эрчимтэй явагдана. Дасгалжуулагч тань таниас дээд зэргийн итгэл хүлээсэн тул тэр ч өөрийн зүгээс дасгал сургуулилтыг үр дүнтэй болгох талаас нь хийчээх болно.  
9. Ганцаарчилсан аргазүй. Энэ нь таныг дасгал хийх эрмэлзэлийг төгөлдөржүүлнэ.
10. Таны эрүүл мэндэд тохирсон аргазүйгээр дасгалуудыг боловсруулан хийлгэнэ.
Дасгалжуулагч бол Таны хамгийн сайн найз нөхөр, ярилцагч чинь байх болно. Та дасгал сургуулилалт хийхээс гадна амарч, олон хүмүүстэй харьцаж алжаалаа тайлахад тань нэмэртэй.

... »
Ташаа болон өгзөгний булчин чангалах фитнес
2009-01-01 08:18:29

Целлюлит гэдэг үг одоо үед ихэд газар аваад байна. Целлюлитын шинж тэмдэг нь хамгийн туранхай бүсгүйчүүдэд хүртэл илэрдэг болжээ. 100 жилийн өмнө иймэрхүү зүйлийг нэг их анхаараад байдаггүй байжээ. Харин XX зуун нь гоо зүй болон эмэгтэй хүний асуудлыг шинэ стандартад хүргэсэн. Өөрийгөө эрүүл чийрэг,  гоо харагдуулах Shape дасгалын системийг санал болгож байна. Энэ системийн онцлог гэвэл: тодорхой хэсгийн булчинг чангруулахад оршино. Максимум үр дүнтэй гэдгийг батлах байна.

... »
Нойргүйдсэн үед хийх иллэг
2008-04-28 12:22:55

Эхлээд баруун хөлийнхөө улаар зүүн хөлийнхөө бүх хэсгийг нухаж, дахиад зүүн хөлийнхөө улаар баруун хөлийнхөө бүх хэсгийг нухана.

... »
Яагаад бид таргалах тусам илүү их иддэг вэ
2008-04-23 18:33:17

 Канадын Онтарио хотын баруун хэсэгт байдаг Их сургуулийн эрдэмтэд гэдэсний өөхний эд эс нь хоол идэвхтэй боловсруулагч нейропептид

... »
Үтрээг залуужуулах пластик мэс ажилбар дэлгэрч байна
2008-04-22 07:48:25

Их Британид сүүлийн 5 жилд эмэгтэйчүүдийн умдагийг өөрчлөх пластик мэс ажилбарын эрэлт өсжээ. Олон эмэгтэйчүүдэд үтрээний харьцаа,

... »
Алхах нь эрүүл мэндийг сайжруулж оюун ухааныг цэвэршүүлдэг
2008-04-16 05:12:33

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь бид өдрийн 5-8 цагт нь  байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн олон эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ.

... »
Эмэгтэй хүний Дур тавилт
2008-04-15 18:21:32

Бэлгийн харьцааны vед тавихгvй байх нь зєвхєн эмэгтэй хvнд байдаг ажээ. ОХУ-д эмэгтэйчvvдийн дунд явуулсан сvvлийн vеийн судлагаагаар 30% анх эрэгтэй хvнтэй ойртсоноос хойш нэг ч удаа тавьж vзээгvй, 15% нь тогтмол биш гэсэн дvн гарчээ.

... »
“Эрүүл мэнд-Эгшиглэнт хос” сэдэвт нийтийн бүжгийн цэнгүүн
2008-04-15 03:31:19

Залуу та хөгширөхийг хүсэхгүй л байгаа биз дээ. Тэгвэл бүжгийн спорт таныг үргэлж эрч хүчтэй залуу байлгана. Та мянга сонсохоор нэг үзээрэй.

... »
Цээж дүүрэн амьсгалаарай
2008-04-12 17:28:17

Та астм юм уу бронхиттой юу ?Инээлт нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг дээшлүүлэн , уушгины үйл ажиллагааг эрчимжүүлдэг байна. Зарим нэгэн эмч нар инээхийн ач тусыг,  амьсгалын замаас цэрийг зайлуулагч цээжний эд эс физиотерапиейтай харьцуулдаг .

... »
1   2   3   4  
 

 

 

 


Санал асуулга

Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 308

Warning: mysql_fetch_array(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 309
Үр дүн  
Нийт санал:
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 334
Сэтгэгдэл
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 345
( )
 
Mongolian Topsites List
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.