Та бүртгүүлсэн үү?     Бүртгэлийн дугаар Нэвтрэх үг
[ pentium 4 mash hyamd zarna ] [ porter zarna ] [ математик заана ] [ dugaar zarna ] [ Бүрэн автомат угаалгын машин хямд зарна ] [ Тахин SHAQ зарнаа. ] [ Nike Air Flightposite 1 ] [ JORDAN CARMELO ANTHONY 3 Зарнаа. Шинэ. ] [ NIKE JORDAN JUMPMAN PRO Зарна. ] [ say orj irsen Toyota Progres zarna ]

ОНЦЛОХ МЭДЭЭ:

  • Жирэмслэлт эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс авардаг аж.
Жирэмслэлт эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс авардаг аж.

Хөхний хавдрын талаар дуулиант мэдэгдлийг бельгийн эрдэн шинжилгээний Жюли Бордет институтын эрдэмтэн Барселонд болсон Европын конференц дээр мэдэгджээ. Хөхний хавдар гэсэн оноштой жирэмсэн эхчүүдэд илэрсэн өвчин нь ямар нэгэн хорт үр дагваргүйгээр явагддаг гэж

»
Жирэмслэлт эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс авардаг аж.
2010-03-31 13:31:53

Хөхний хавдрын талаар дуулиант мэдэгдлийг бельгийн эрдэн шинжилгээний Жюли Бордет институтын эрдэмтэн Барселонд болсон Европын конференц дээр мэдэгджээ. Хөхний хавдар гэсэн оноштой жирэмсэн эхчүүдэд илэрсэн өвчин нь ямар нэгэн хорт үр дагваргүйгээр явагддаг гэж

... »
Жирэмсэн байх үеийн секс
2010-03-25 01:36:01
Харин эерэг эмоци нь ирээдүйн ээжид болон хүүхдэд сайнаар нөлөөлдөг аж. ... »
Жирэмсэн эхчүүд болон харшил
2010-02-17 22:35:39
Жирэмслэлт өөрөө харшил, аллерги үүсгэж болох уу? ... »
Төрөх хүүхдийн хүйсийг тодруулах шинэ арга
2010-01-12 23:33:23

Нидерландын эрдэмтэд төрөх хүүхдийн хүйсийг тодруулах нэгэн шинэ, аюулгүй арга нээсэн байна. Охин уу, эсвэл хүү юу гэдгийг жирэмслэлтийн эхний үед мэдэх боломжтой гэнэ. Энэхүү аргыг нээхийн тулд тэд 6 жилийн турш 200 жирэмсэн эхийг хамруулсан судалгаа явуулж байсан байна. Тэд ямар ч алдаагүйгээр төрөх хүүхдийн хүйсийг тодруулж байв. Хүүхдийн хүйсийг эцэг, эхийн цуснаас авсан ДНК-ийн загвараар жирэмслэлтийн 5 дахь долоо хоногоос тодруулж болдог байна. Анализ нь 2-4 хоногт гардаг. Энэхүү аргачлалыг боловсруулсан мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ арга нь эх, төрөх хүүхэд хоёрт ер аюулгүй гэнэ. Харин уламжлалт хүйс тодруулах арга нь аюултай байна, жишээ нь ургын усны пункц хийх нь гэмтэл учруулдаг аюултай байна.

... »
Жирэмсэн эхчүүдэд микробоор амьсгалах нь тустай
2009-12-12 00:18:29

Микробоор амьсгалахад төрөх хүүхдийн эрүүл мэндэд тустай гэж MEDIKforum мэдээлэв. Эрдэмтэдийн судалгаагаар, жирэмсэн эхийн биед микроб ороход эхийн толл-маягийн рецепторын  (TLR) ачаалал ихсэж үүний үр дүнд цитокин гэдэг молекул бий болдог байна. Бие организмыг харшлаас хамгаалахад TLR маш чухал үүрэгтэй байна. Микробын хувьд гэвэл тэдгээр нь жирэмсэн эхийн бие организмд орж бага зэргийн л үрэвслийн процесс үүсгэдэг. Өмнөх үеийн судалгаагаар, хөдөө орон нутагт амьдардаг эхчүүдийн хүүхдүүд хотуудын хүүхдүүдтэй харьцуулахад харшил багатай гарчээ. Эрт микробуудтай харьцаж эхлэх нь тэдний дархлааны системийг бэхжүүлдэг гэсэн онол байна.

... »
Долоо хоногт нэгээс илүүгүй удаа загас идэх нь тохиромжтой
2009-10-30 07:49:03

Долоо хоногт 2-оос доошгүй удаа загасан бүтээгдэхүүн идэх нь чихрийн шижинд хүргэдэг гэсэн дүгнэлтийг Гарвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Тэд 18 жилийн турш 152 мянган эмэгтэй, 42 мянган эрэгтэйд ажиглалт хийсэн байна гэж YoRead.ru мэдээлэв. Загасанд агуулагддаг их хэмжээний тослог хүчиллэг болох omega-3-ийг хэрэглэх нь чихрийн шижин өвчин тусах магадлал өндөртэй гарчээ. Өмнө нь америк, англи, израилийн эрдэмтэдийн тус тусдаа хийсэн судалгаагаар загасыг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тусгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Эрдэмтэдийн тогтоосноор зарим загас болон далайн бүтээгдэхүүн нь мөнгөн усны агууламж ихтэй тул хүнсэнд хэрэглэх нв аюултай гэдгийг мэдэгдсэн. Мөнгөн ус нь ургийн болон дөнгөж төрсөн хөхүүл хүүхдийн мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг талтай.

... »
Төрсний дараа бие галбирыг нойр хэвийн байдалд эргүүлэн авчирна
2009-10-25 02:33:07

Нойр дутмаг байх нь эмэгтэй хүний биед илүүдэл жинг үүсгэн барьж байдаг байна. Хүүхэд төрүүлсний дараа илүүдэл жингээс салах нь хэцүү байдаг талтай. Сайн нойрсохыг хоолны дэглэм, фитнестэй дүйцүүлж болно. Тиймээс залуу эжж нар сайн бүрэн унтаж байвал буцаад нарийхан гоолиг болох магадлал өндөртэй.Судалгаагаар, өдөрт 5 цаг унтаж байсан залуу ээж нарын төрсний дараах илүүдэл жин нь 3 дахин удаан хугацаанд байсан байна. Харин илүү их унтаж байсан ээж нар хурдан илүүдэл жингээсээ салжээ.
 

... »
Ээжийн ажил хүүхдэд муу нөлөөгүй
2009-10-21 06:16:58

Ээжийн ажил хүүхдийн эрүүл мэнд болон түүний байдалд сөрөг муу нөлөөгүй гэж Daily Telegraph бичиж байна. Өнгөрсөн зууны 90-ээд оны үед төрсөн 17 мянган америк, английн хүүхдүүдийг судалж үзсэн байна. Тэдний ээж нар нь тэднийг дөнгөж 1 ой хүрэнгүүт ажилдаа орцгоосон байна. Лондонгийн боловсролын сургуулийн (Institute of Education) мэргэжилтнүүдийн олж тогтоосноор, хүүхдийн эрүүл мэндэд гэрийн нөхцөл илүү нөлөө үзүүлдэг байна. Өмнө нь Хүүхдийн эрүүл мэндийн сургуулийн (Institute of Child Health) мэргэжилтнүүдийн судалгаагаар яг эсрэг зүйл бичигдэж байсан, ажил хийж буй ээж нарын хүүхдүүд өвчлөмтгий, эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг г.м. 3-аас доош насны өвөө эмээ нар дээр хүмүүжиж байгаа хүүхдүүд сургуульд ороод үе тэнгийнхэнтэйгээ хэл амаа ололцож орчиндоо дасахдаа тааруухан байдаг байна. Харин ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд амархан дасан зохицож сургуулийн дүрэм зааврыг хөнгөн хүлээж авдаг байна. Харин гэртээ том ах, эгч нартайгаа байсан хүүхдүүд үе тэнгийнхэнийгээ бодвол үгсийн сан баялагтай, илүү зөв ярьдаг байна.
 

... »
Хавдар удамшдаг
2009-10-15 07:12:17

Жирэмсэн эхчүүд төрөөгүй байгаа хүүхэддээ хавдар дамжуулдаг байна гэж “Үндэсний академийн шинжлэх ухаан бичиг” сэтгүүлд нийтэлсэн өгүүллэгийг Daily Mail иш татан мэдээлэв. Их Британы Хавдар судлалын сургуулийн (Institute of Cancer Research) профессор Мел Гривс (Mel Greave)-ын удирдлага дор хийсэн судалгаагаар, нялх хүүхдийн дархлааны систем нь эхийн хавдрын эд эсийг таних чадваргүй байдаг тул тэр хавдар тусдаг байна. Төрж буй нярай нь эхийн хавдраар ижил өвчилсөн тохиолдол 30 удаа л гарсан байна. Энд лейкеми болон меланом (арьсны хавдар) өвчний тухай яригдаж байгаа.
Японы 28 настай эмэгтэйд охин төрүүлснийх нь дараахан “лейкеми” онош тавигджээ. Түүний хүүхдэд 11сарын дараа яг ийм онош тавигдсан байна. Генетикийн шинжилгээгээр хүүхдийн цусан дахь хавдрын эд эс нь түүнийг эхийн хэвлийд байхад нь үүссэн байна гэдгийг тогтоов. Харамсалтай нь эх, хүүхэд хоёрыг аварч чадаагүй гэнэ. Меланом нь жирэмсэн эхээс түүний хүүхдэд дамжигддаг гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Харин бусад төрлийн хавдар удамшдаггүй байж болзошгүй гэнэ. Биологчид лейкемийн үүсэлтэй холбоотой 250 гаруй генийг олж илрүүлсэн байна. Ихэндээ лейкоз нь 3-4 настай хүүхэд болон 60-аас дээш насны хүмүүст тохиолддог байна.
 

... »
Жирэмсэн байхдаа тамхи татах нь хүүхдийг галзуурахад хүргэдэг
2009-10-07 10:54:38

Жирэмсэн байдаа тамхи татах нь хүүхдийг сэтгэцийн ямар нэгэн хямралтай болгодог байна. Их Британийн Кардиффын Их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд дараах судалгааг явуулжээ. 12 настай 6356 хүүхдийг судалгаандаа хамруулж тэдний 11% нь сэтгэцийн ямар нэгэн симптомтой байгааг илрүүлсэн байна. Сэтгэцийн хямралтай хүүхдүүдийн эх нь түүнийг гэдсэндээ тээж байхдаа тамхи татдаг байсан байна. Харин жирэмсэн байхдаа архи дарс хэрэглэж байсан эхийн хүүхэд нь мөн л сэтгэцийн хямралтай байв. Тамхи татах нь үрийн тархины хөгжилд шууд нөлөөлж цаашлаад хүүхэд анхааралгүй, удаан танин мэдэх чадвартай болдог байна. Эх нь жирэмсэн байхдаа тамхи таттаггүй байсан бол хүүхэд нь сэтгэцийн хямралгүй гарах бүрэн боломжтой.  
 

... »
Жирэмсэн эхчүүд кофе ууж болохгүй
2009-07-14 00:58:28

Данийн мэргэжилтнүүдийн тогтоосноор, жирэмсэн эхчүүд кофе ууж болохгүй гэнэ. Жирэмсэн эхчүүд тамхи татах, алкогольтой ундаа уух зэрэг нь харш. Одоо харш зүйлд кофе нэмэгдэж байна. Эрдэмтэдийн судалгаанд 90 000 эмэгтэйн муу зуршлууд дээр ажиглалт хийсэн байна. Тэдний 55,4% нь жирэмсэн үедээ кофе огт хэрэглээгүй байна. 31,4% нь өдөр болгон 2-3 аяга кофе ууж байсан нь тэдний 3%-д жирэмслэлт зогсох шалтгаан нь болж байсан байна. 13% нь жирэмсэн байх үедээ 4-7 аяга ууж байсан нь жирэмслэлт зогсох аюул тэдний 33%-д илэрсэн байна. Мөн 6-аас их аяга кофе өдөрт хэрэглэж байсан жирэмсэн эхчүүдийн үр зулбах аюул 59%-д илэрсэн байна. Тиймээс энэ судалгааны үндсэн дээр кофе уух нь жирэмсэн байхад болохгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэв.   Харин одоо эрдэмтэдэд кофеиноос өөр кофены ямар бүрэлдэхүүн хэсэг нь хортой вэ гэдгийг илрүүлэх хэрэгтэй болоод байна. 

... »
Жирэмсэн эхчүүдэд төмөр идэхийг эмч нар зөвлөж байна
2009-05-21 22:29:38

Төмөр нь эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэгтэй гэнэ. Төмөр дутагдсанаас хүүхэд зулбах болон нервын системд нь ямар нэгэн доголдол үүсэх магадлалтай гэж АНУ-ын Рочестрын Их сургуулийн хүүхдийн эмч нар сэрэмжлүүлж байна. Тархины хөгжлийн саатал нь хэл ярианы бэрхшээлтэй болгодог гэж эмч нар ярив. Тэд судалгаандаа 80 нярай хүүхдийн хүйсний цусыг шинжилж төмрийн агууламж хир байгааг тодруулсан байна. Энэхүү төмрийн витамин дутагдалтай нярайн тархины хөгжил удаашрилтай явагдаж сонсголын системд яваандаа нөлөөлдөг болохыг тодруулав. Төмрийн дутагдлаас болж дутуу төрсөн нярайн тархинд дуу авиа нь сонсголын нүхээр дутмаг очдог болох нь илрэв. Тиймээс эрдэмтэд дараах гипотезыг дэвшүүлэв: хэрэв эхийн хэвлийд хүүхдийн  нервын систем нь дутмаг хөгжилтэй байсан бол цаашид тархины бусад хэсэг нь мөн хоол тэжээлийн дутагдлаас болж буруу хөгжилтэй байж болзошгүй. Тоо баримтаас үзэхэд, нийгмийн доод гаралтай жирэмсэн эхчүүдийн 20-30 % нь төмрийн дутмаг хоол хүнс иддэг байна. Мөн бие организмд төмөр дутагдсанаас болж анеми үүсдэг. Энэ нь цусан дахь хэрэгцээт хүчил төрөгчийг дамжуулдаг улаан бөөмийн хомсдол үүсдэг гэсэн үг. Анеми үүссэнээс болж хүүхэд хэт туранхай эцэнхий гардаг. Тиймээс жирэмсэн үедээ хоолны дэглэм барьж төмрийн агууламжтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг мөн “зөв бүтээгдэхүүн” хэрэглэхийг шаарддаг: элэг, мах, буурцаг, өндөг г.м. Хэрэв жирэмсэн үедээ анемитай болвол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөн төмрийн агууламжтай эм хэрэглэх хэрэгтэй. Төмөр нь эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэгтэй гэнэ. Төмөр дутагдсанаас хүүхэд зулбах болон нервын системд нь ямар нэгэн доголдол үүсэх магадлалтай гэж АНУ-ын Рочестрын Их сургуулийн хүүхдийн эмч нар сэрэмжлүүлж байна. Тархины хөгжлийн саатал нь хэл ярианы бэрхшээлтэй болгодог гэж эмч нар ярив. Тэд судалгаандаа 80 нярай хүүхдийн хүйсний цусыг шинжилж төмрийн агууламж хир байгааг тодруулсан байна. Энэхүү төмрийн витамин дутагдалтай нярайн тархины хөгжил удаашрилтай явагдаж сонсголын системд яваандаа нөлөөлдөг болохыг тодруулав. Төмрийн дутагдлаас болж дутуу төрсөн нярайн тархинд дуу авиа нь сонсголын нүхээр дутмаг очдог болох нь илрэв. Тиймээс эрдэмтэд дараах гипотезыг дэвшүүлэв: хэрэв эхийн хэвлийд хүүхдийн  нервын систем нь дутмаг хөгжилтэй байсан бол цаашид тархины бусад хэсэг нь мөн хоол тэжээлийн дутагдлаас болж буруу хөгжилтэй байж болзошгүй. Тоо баримтаас үзэхэд, нийгмийн доод гаралтай жирэмсэн эхчүүдийн 20-30 % нь төмрийн дутмаг хоол хүнс иддэг байна. Мөн бие организмд төмөр дутагдсанаас болж анеми үүсдэг. Энэ нь цусан дахь хэрэгцээт хүчил төрөгчийг дамжуулдаг улаан бөөмийн хомсдол үүсдэг гэсэн үг. Анеми үүссэнээс болж хүүхэд хэт туранхай эцэнхий гардаг. Тиймээс жирэмсэн үедээ хоолны дэглэм барьж төмрийн агууламжтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг мөн “зөв бүтээгдэхүүн” хэрэглэхийг шаарддаг: элэг, мах, буурцаг, өндөг г.м. Хэрэв жирэмсэн үедээ анемитай болвол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөн төмрийн агууламжтай эм хэрэглэх хэрэгтэй.

... »
“Жирэмсэн үедээ тамхи татах нь…”
2009-04-01 00:08:55

Тамхичин эхээс төрсөн хүүхэд жин багатай (дунджаар 250г) төрдөг. Мөн зулбах болон хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх магадлал өндөртэй байдаг. Төрсөн хүүхэд нь өвчлөмтгий. Бас тамхичин эхийн хүүхэд эсэргүүцэл муутай байдаг тул янз бүрийн халдаварт амархан өртдөг тул хүүхэд бага насандаа эндэх аюул өндөртэй. Юуны өмнө амьсгалын замын өвчнөөр илүүтэй өвчилдөг. Тиймээс тамхи татахаа болих хэрэгтэй. Мөн ойр орчим нь тамхи татахгүй байвал зохистой.

... »
“Жирэмсэн үед өглөөдөө ядрангуй байвал”
2009-03-30 06:18:42

Өглөөний ядрангыг арилгах эм тан байхгүй билээ. Ийм зовиуртай эмэгтэйчүүд хатсан жимс бага хэмжээгээр олон удаа идвэл зохимжтой байдаг. Зарим эмэгтэйчүүд өдөр тутам В6-ааг 200 мг-аар авч байвал тохиромжтой байдаг. Бүр хүндэвтэр тохиолдолд антигистамин хэрэглэх хэрэгтэй, гэхдээ энэ нь улам их нойр хүргэж зарим нэг таагүй нөлөөлөл үзүүлэх талтай байдаг. Хэрэв энэ байдал нь сунжирч бөөлжис хүчтэй илэрвэл эмэгтэй турж усгүйтэж эхэлдэг. Тиймээс эмнэлэгт хэвтэж хэвтрийн дэглэмд орж судасаар тэжээл авах шаардлагатай. Хяналтанд байдаг эмчдээ үргэлж үзүүлж өөрийн биеийн байдал болон хүүхдийн байдлыг тогтмол хяналтанд байлгах нь чухал шаардлагатай.

... »
Жирэмсэн байхдаа гэр орны ажил хийх нь хүүхдийн эрүүл мэндэд хортой.
2009-01-30 01:09:10

Жирэмсэн эхчүүд гэр орноо төрөл бүрийн цэвэрлэгч бодис хэрэглэн цэвэрлэхэд хүүхдийнхээ эрүүл мэндэд хор хүргэж байна гэсэн үг. Хүүхэд багтраа болон харшлын өвчлөл тусах магадлал өндөртэй төрдөг. Их Британийн Брунелийн Их сургуулийн мэргэжилтэн нар бүх нийтийг хамарсан судалгаа хийсний үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаанд 13 мянган хүүхэд хамрагдсан ба тэднийг төрөхөөс нь эхлээд 16 нас хүртэл нь эрүүл мэндийг нь хянаж байсан байна. Төрөхөөс өмнө янз бүрийн химийн бодисонд (жорлон ванн цэвэрлэгч, шил толь арчигч, шал хивс цэвэрлэгч г.м.) өртсөн хүүхэд нь 7 насандаа багтраа өвчин тусах магадлал 41 % байна. Гэрийг хэт цэвэр цэмцгэр болгосон нь өсөж буй хүүхдийн ерөнхий дархлааг сулруулж нянгаас хамгаалах чадварыг бууруулдаг байна. Хэрэв хүүхэд эндотоксин болон зарим нэг агаарын тоосонд байдаг хоргүй микроэлементэд нэрвэгдсэн ч  түүний дархлаа нь зөв хөгжих талдаа байдаг байна.

... »
Идэвхитэй бус тамхи таталт хүүхдэд муугаар нөлөөлдөг
2008-12-11 22:35:39

идэвхит бус тамхи татаж байсан байдал нь хожим жирэмслэлтийн явцыг хүндрүүлэх аюултай

... »
Нөхөр нь эхнэрийгээ төрөхөд байлцах нь: Зөв эсвэл Буруу
2008-11-09 14:57:48

Төрөх гэж байхад нөхөр нь хажууд байх уу, үгүй юу гэдэг асуулт ихэнхи гэр бүлд тулгардаг. Энэ байдлыг эмч нарын зүгээс шийдсэн гэж хэлж болно. Ихэнхи хувийн болон улсын төв төрөх эмнэлэгт аав болох хүмүүсийг төрөх эхтэй хамт үрийнхээ анхны уйлалтыг сонсох боломж олгодог.

... »
Жирэмсэн эхчүүдэд зориулсан 5 супер бүтээгдэхүүн
2008-10-23 16:53:19

Жирэмсэн хүн энэ үедээ хоёр хүн тэжээж байгаа учраас витамин С, фолийн хүчил, калци, уураг г.м. хүнсний  элементүүдийг хангалттай хэмжээгээр авч байх ёстой.
1.Жүржийн шүүс. Энэ нь ВитС, фолийн хүчлээр баялаг. Түүнд байх кали нь өндөр даралтыг бууруулж өгдөг онцлогтой. Бага даралттай ч байсан үүнийг хэрэглэхээсээ бүү ай.

... »
Жирэмсэн үед цэвэрлэгээ хийх нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө
2008-08-13 06:36:02

Гэртээ янз бүрийн угаагч, цэвэрлэгч бодисуудаар маш идэвхтэй цэвэрлэгээ хийдэг жирэмсэн эхчүүд хүүхдүүдээ астом, харшилтай болох эрсдэлд оруулдаг байна гэж Подробности нийтэллээ. Брунелийн Их сургуулийн мэргэжилтнүүд (Их Британийн) 13 мянга гаруй хүүхэд хамруулсан ба тэднийг төрснөөс нь авахуулаад 16 нас хүртэл нь өргөн хүрээний судалгаа явуулж ийм дүгнэлтэнд хүрчээ.

... »
Сексийн харьцаанд орж болохгүй үе
2008-06-10 19:45:35

жирэмсэн байхад секс хийж болох уу эсвэл хүүхэд төрүүлсэний дараа сексийн харьцаанд өөрчлөлт орохуу сайжирах уу "муужирах"уу гээд хүмүүс асуугаад байдын. тэгвэл жирэмсэн бол эхний 2 сар, сүүлийн 2 сар болохгүйээ. яагаад гэхээр эхний саод зулгаж магад.

... »
1   2  
 

 

 

 


Санал асуулга

Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 308

Warning: mysql_fetch_array(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 309
Үр дүн  
Нийт санал:
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 334
Сэтгэгдэл
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /hermes/web07d/b971/pow.sampilnorov/htdocs/baruun.php on line 345
( )
 
Mongolian Topsites List
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.