“Католик камасутра” гэсэн нэртэй ном Польшид нэрд гараад байна. Энэ номны нүүрэн талд томоос том “Секс” гэж бичээд дор нь жижигээр “бурхны ивээлийн гэр бүлийн хосуудад” гэж бичсэн байна. Уг номын зохиогч нь Краков хотын ойролцоох францискан сүмийн ламтан-эцэг Ксаверий Кнотц гэнэ. Бүх төрлийн өдөөгч, сэргээгч арга, хэлбэрүүд нь Бурхны таашаалд нийцнэ гэнэ. Гэр бүлийн хосууд өөрсдийн хайр, энхрийллийг бүхий л аргаар илчлэх боломжтой, гараар, амаар хүртэл гэж номондоо Кнотц бичжээ. Энэ номыг Польшийн Католик сүм адисласан байна. Харин бэлгэвч л хэрэглэж болохгүй, үр хөврөлийг саатуулах хэрэгсэл нь католик соёлоос холдуулах магадлалтай гэж үздэг байна. Ламтан Кнотц нь танин мэдэхүй нь өргөн хүрээтэй, бусдын туршлагыг энэ номондоо толилуулсан яагаад гэвэл өөрөө сахил хүртсэн хүн гэнэ. Номыг хэвлэгчид нь уг номыг словак, украин, англи хэл дээр хөрвүүлэх санаатай байгаа гэнэ.
... »