Сайхан бие галбир, татагдсан гэдэс, цэвэр арьс, сайхан хөл гээд гоё гэсэн хүний тодорхойлолт дээр юуг нэмэх гэж? Энэ бүхнийг бидэнд байгаль эх маань төрхөд заяадаг билээ. Харин бид өөрсдийн амьдралын хэв маягаар эдгээр чанаруудыг алддаг. Бүх зүйлийг эргүүлэн хэвийн болгож болох болов уу? Харамсайлтай нь ихэнх хүмүүс бүх юмаа алдсан гэж үздэг. Сайхан байх нь хүртэмжгүй зүйл гэж үү?! Таны эрүүл мэнд бол хамгийн том үнэт зүйл юм. Бид ихэндээ ямар нэгэн юм өвдвөл өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, бусад үед өөрийгөө эрүүл л гэж боддог шүү дээ. Эрүүл мэнд бол бас хүний амьдралын эрч хүчийн нөөц юм: таны тэсвэрлэх чадвар, биеийн болон сэтгэл санааны ачааллыг даах чадвар юм. Фитнес бол амьдралын хэв маяг: эрүүл чийрэг, гоё сайхан. Фитнесыг залуу нас, амьдралын амжилттай зүйн ёсоор холбож үздэг. Аэробик нь фитнес тренингийн суурь нь юм. Бүжиг, тамирын дасгал хоёрын хослол., эрүүл, сайхан амьдрал руу орох зам юм шүү!
... »